top of page

Зээлийн журам, нөхцөл

Та хүнсний ногоо тариалдаг, газар тариалангийн бизнес эрхэлдэг бол хямд өртөгтэй үндсэн болон эргэлтийн хөрөнгийн санхүүжилт буюу газар тариалан, хүнсний ногоо тариаланчдад зориулан олгож буй хөнгөлөлттэй бичил зээлийг ХасБанкнаас авах боломжтой.

ТӨСӨЛД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

  • Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тооцоо судалгааг үнэн зөв хийсэн, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хэрэгжих боломжтой, мөнгөн урсгалын төсөөлөл, үр ашгийн тооцоогоор зээл, хүүний төлбөрийг бүрэн төлөх боломжтой байх;

  • Санхүүжигдэх төсөл нь байгалийн цэвэр хөдөө аж, ахуйн гаралтай хүнсний болон бусад төрлийн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлтэй байх;

  • Төслийн үйл ажиллагаа нь нэг жилийн хугацаанд багтан үр ашгаа өгч чадахуйц байх;

 

ТӨСЛИЙН ШАЛГУУР

“Органик Монгол” хөтөлбөр зохион байгуулах багийн хуралдаанаар дэмжигдэж албан бичиг авсан байх.

ХАС БАНКАНД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Зээлийн өргөдөл /маягтаар/, 1% зураг;

  • Гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн ИҮ-ийн хуулбар /хаягийн зөрчилгүй/;

  • Амьдарч буй хашаа, байшин, орон сууцны гэрчилгээний хуулбар;

  • Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, патент, лиценз, түрээсийн гэрээ;

  • Бизнесийн үйл ажиллагааны орлого, үр дүнгийн тооцоо, хар дэвтэр;

  • Тухайн өдрийн байдлаар байгаа бараа материалын тооллогын бүртгэл;

  • Татвар, патент, лицензийн төлбөр төлсөн баримт;

  • Оршин суугаа хорооны тодорхойлолт.

Зээлийн хэмжээ

ААН 60,000,000 төгрөг хүртэл

Иргэн 20,000,000 төгрөг хүртэл

Зээлийн хүү

Зээлийн хүү жилийн 12%

Үйлчилгээний шимтгэл 1.0 %

Хугацаа

Зээлийн хугацаа 36 сар хүртэл:

Хамрах хүрээ

 Зуунмод, Сэлэнгэ, Дархан салбарууд  өргөдөл хүлээн авна.

Fresh Veggies_edited.jpg

2024 ОНЫ ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ АВЧ ЭХЛЭЛЭЭ

Дархан -Уул болон Сэлэнгэ аймагт Хас банкаар дамжуулан олгох газар тариалан, хүнсний ногоо тариаланчдад зориулан олгож буй хөнгөлөлттэй бичил зээлийн хүсэлт авч байна. 

bottom of page