top of page

Татвараас хөнгөлөх, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн жагсаалт

Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ-ийн импортын гаалийн татварыг дараа жилийн эхний улиралд БУЦААН ОЛГОНО

Улсын Их Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан “Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай” хуулиар Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС 100 ХУВЬ ХӨНГӨЛНӨ.Засгийн Газар 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Дугаар 107 тоот “Жагсаалт батлах тухай” тогтоолоор хөнгөлөгдөх барааны жагсаалтыг баталжээ.


Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэх 19 салбарын шинэ тоног төхөөрөмжийг 2027 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлнө. Тоног төхөөрөмжид тухайн онд НОГДУУЛАН ТӨЛСӨН ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ дараагийн төсвийн жилийн эхний улиралд ТАТВАР ТӨЛӨГЧИД БУЦААН ОЛГОХООР ХУУЛЬЧИЛЖЭЭ.

Иймд импортлогчид хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, өөрийн үйлдвэрийн ҮНДСЭН ХӨРӨНГӨӨР бүртгэх ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ-ийн импортын гаалийн татварыг дараа жилийн эхний улиралд БУЦААН АВАХ БОЛОМЖТОЙ гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.

Татвараас хөнгөлөх тоног төхөөрөмжийн жагсаалттай дараах холбоосоор орж танилцана уу.


bottom of page