Хөтөлбөр 2024 оноос Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Ховд, Увс, Хэнтий, Дорнод, Хөвсгөл аймгуудад хэрэгжихээр боллоо.
МҮХАҮТ-ын санаачилгаар хувийн хэвшлийн томоохон төлөөллүүд хамтран компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Органик монгол бичил зээлийн хөтөлбөрийг 2008 оноос хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт органик хөдөө аж ахуй, газар тариалан болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хувь хүн, аж ахуй нэгж байгууллага хамрагдах боломжтой.
Бид зөвхөн зээл олгоод зогсохгүй орон нутгийн бизнес эрхлэгчдэд тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээ, хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэх, органик хүнс, бордоог хэрхэн зөв ашиглах талаар сургалт зохион байгуулж, үзэсгэлэн худалдаа болон хамтрагч байгууллагуудтай холбож борлуулалтыг дэмжин ажилладаг.
Зээлийн хүсэлт илгээх: https://shorturl.at/uxFIT
Холбоо барих:
МҮХАҮТ, Органик Монгол Хөтөлбөр
Утас: 77277070-2, 99046587
И-мэйл: organic@mongolchamber.mn
Вебсайт: www.organicmongol.mn
Comments