top of page
Fresh produce at the local farmer's market_edited.jpg

Органик Монгол хөтөлбөр

МҮХАҮТ-ын санаачилгаар хувийн хэшлийн томоохон төлөөллүүд хамтран компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд анх удаа Органик Монгол бичил зээлийн хөтөлбөрийг 2008 оноос хэрэгжүүлж байна. Хөтөлбөр нь анх газар тариалангийн төслүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан бол 2017 оноос эхлэн хамрах хүрээгээ өргөжүүлж Жижиг дунд үйлдвэрийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх,  органик, тогтвортой хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн хэмнэлттэй, алдагдал хаягдал багатай үйлдвэрлэлийн төслүүдэд дэмжлэг үзүүлж эхэлсэн.

 

Хөтөлбөрийн үүсгэн байгуулагчид нь тодорхой хэмжээний санг бий болгож үүгээрээ дамжуулан бичил, ЖДБ эрхлэгчдэд жилийн 12 хувийн хүүтэй зээлийг 3-36 сарын хугацаатай олгодог. Эргэн төлөлт 100%.

Хөтөлбөрийн ТУЗ-ийн хурлын шийдвэрээр тухайн жилд аль орон нутгийн, ямар чиглэлийн төслүүдийг дэмжих талаар шийдвэр гарсны үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж нийт 200 гаруй аж ахуй нэгжүүд хөтөлбөрт хамргадсан байна. Сангийн хэмжээ одоогоор 300,000,000 сая төгрөг байгаа бөгөөд цаашид нэмэгдүүлж чадвал 21 аймаг, нийслэлийн байгаль орчинд ээлтэй бичил, жижиг төслүүдийг дэмжих боломж нэмэгдэх юм.  

МҮХАҮТ-ын зүгээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд КНХ-ын хүрээнд хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засаг, байгаль орчинд ээлтэй сайн жишгийг бий болгосон гэж үзэж байна.

Бид зөвхөн зээл олгоод зогсохгүй орон нутгийн бизнес эрхлэгчдэд тогтвортой үйлвэрлэл ба хэрэглээ, хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэх, органик хүнс, бордоог хэрхэн зөв ашиглах талаар сургалт зохион байгуулж орон нутгийн хүнсний үзэсгэлэн худалдаануудад зээлдэгчдээ хамруулан борлуулалтыг дэмжиж ажилладаг.

Хөтөлбөрийн зорилго

Байгаль орчинд ээлтэй органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих

Органик газар тариалангийн бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, хамтран ажиллах

Бүс нутгийн органик брэндүүдийг хөгжүүлэх сурталчлах

bottom of page