top of page

"Органик Монгол Хөтөлбөр" болон "Органик Сонголт Холбоо" НҮТББ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.


Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж, хоршоодын тариалсан, ургуулсан, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь Монгол Улсын Хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний ногоо, ургамлын гаралтай үр тариа, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын үйл ажиллагааг хөгжүүлэх, улмаар үндэсний болон экспортын зах зээлд гаргах нөхцөлийг хангах чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг "Органик Монгол Хөтөлбөр"-ийг төлөөлж МҮХАҮТ-ын дэд захирал, ОМХ-ын Ерөнхий зохицуулагч Ц.Магнайбаатар, "Органик Сонголт Холбоо" НҮТББ-г төлөөлж Гүйцэтгэх захирал Н.Нарангэрэл нар байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллана.

  1. Органик бүтээгдэхүүний баталгаажуулалт, орон нутгийн онцлогт тохирсон стандарт, хялбаршуулсан баримт бичиг боловсруулах, үндэсний болон олон улсын төсөл хөтөлбөрт хамтран ажиллах,

  2. Газар тариалан, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн гарал үүсэл, аюулгүй,

    чанар стандартын шаардлага хангаж баталгаажуулалт хийгдсэн бүтээгдэхүүнд

    хөнгөлөлттэй зээл олгон хамтран ажиллах,

  3. Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний ногоо, ургамалын гаралтай үр

    тариа, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, Тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээ, Органик ХАА эрхлэлтийн сэдвээр хамтран сургалт зохион байгуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх.

Hozzászólások


Холбоо барих

  • Facebook

МҮХАҮТ, Органик Монгол Хөтөлбөр

Утас: 77277070 (2), 99046587

Имэйл: organic@mongolchamber.mn

Дархан-Уул аймаг дахь ХАҮТ салбар

Дархан-Уул аймаг дархан сум, 10-р баг, Чингис хаан банкны байр,

Утас: 70373194, 80806641

Сэлэнгэ аймаг дахь ХАҮТ салбар

Хаяг: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Нутгийн захиргааны 3-р байр 3 давхарт 308 тоот

Утас: 91112656, Имэйл: selenge@mongolchamber.mn

Санал, хүсэлт

Танд баярлалаа!

© 2024 Органик Монгол Хөтөлбөр

bottom of page