МОНГОЛЧУУД БИД ХОГ ХАЯГДЛАА ХОЛЬЖ БАЙГАЛЬД ХОР БОЛОХГҮЙГЭЭР ЯЛГАЖ БАЯЛАГ БОЛГОХ БОЛОМЖ БАЙНА. PDF Хэвлэх И-мэйл

Цэнхэрхэн дэлхий минь хогонд дарагдаж гүйцлээ.... Хүн төрөлхтөн өөрсдийн  олон  тансаг хэрэглээг хангахын тулд бий болгосон юм бүхэн байгальд хог/хор/ болж, экосистемийн тэнцвэрийг алдагдуулан, орчныг бохирдуулж, өнгө үзэмжийг өдөр ирэнх бүр эргэн сэргэхгүйгээр  гутааж байна. Өнөөдөр  хэрэглээ мэт боловч маргааш хог болдог элдэв зүйлсээр хөөрхий дэлхий минь хөрс шороо төдийгүй сансарын уудам ч дүүрч эхэллээ... Бид энэ мэт байгальдаа хамгийн хортой төрөл зүйл хэвээр оршсоор, дэлхий зөвхөн бидэнд зориулагдсан мэт сэтгэсээр байхуу ??



Бидэнд эх дэлхийдээ ээлтэй амьдрах  ногоон амьдралын олон гарц байна. Тэдгээрийн  нэг нь онц шаардлагагүй тансаг хэрэглээг хязгаарлаж, байгальд хог хаягдал бага үүсгэх НОГООН амьдралын хэв маягыг сонгох, мөн  орлуулах боломжтой материал хэрэгслийг үр ашигтай дахин ашиглах. Үүний тулд гарц нь бидэнд яг өнөөдөр хэрэггүй болсон бидний нэрлэдэгээр ХОГ гэж нэрлэгдэх зүйлээр баялаг бүтээх...

ЯЛГАВАЛ БАЯЛАГ ХОЛЬБОЛ ХОГ” гэсэн уриатай “ХОГ ХАЯГДЛЫН ЭКО ШИЙДЭЛ” улсын анхдугаар уралдаан 5-р сарын турш үргэлжилж, 5-р сарын 15-нд төгсгөлийн шатны шалгаруулалтаа хийж ялагч нараа тодрууллаа.



Уг уралдаанд УБ хотын их дээд сургууль, арван жилийн сургуулиуд, хувь хүмүүс идэвхтэй оролцож нийт 40 гаран баг хамт олон  хогоор гайхамшиг бүтээж болдгыг олон харуулж чадлаа.
Уралдааны бүх оролцогчид Улаанбаатар хотоо хог хаягдлаар дүүрсэн хот болгохгүйн төлөө бүтэн сарын турш оюун ухаан авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээгээ уралдуулж хогыг баялаг болгохоор өрсөлдсөн билээ.



Уг уралдааны үндсэн зорилго нь хог хаягдлыг дахин ашиглах замаар иргэдийн бүтээлч сэтгэлгээг олон нийтэд үлгэрлэн харуулах, ард иргэдийн байгаль орчны нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд сэдэл өгөх,  орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах, хог хаягдлыг ашиглах замаар ногоон үйлдвэрлэл эрхлэх, ногоон бизнесын санаа бий болгох замаар ногоон эдийн засгийн хөгжилд дэм өгөх явдал  байлаа.





Хогоор өдөр тутмын өргөн хэрэглээний, гоёл чимэглэлийн, бэлэг дурсгалын гээд олон чиглэлээр бүтээл туурвиж болдог гэдгийг энэхүү уралдаанд оролцсон авьяаслаг оролцогчид харуулж чадлаа.
Ногоон хөгжил, ногоон амьдрал, ногоон орчныг бид хогтойгоор төсөөлөх боломжгүй. 
Хогоор баялаг бүтээгчдийн бүтээл арвин, сэтгэлгээ хязгааргүй  байж дараа дараагийн уралдаанууд илүү  өргөн хүрээнд болно гэдэгт зохион байгуулагчид итгэл төгс үлдлээ. ...





 
Share

Хэрэглэгчийн хэсэг

Санал асуулга

" Органик Монгол " төсөл хэрэгжсэнээр танд болон нийгэмд өр өгөөжөө өгч байна уу ?
 

Холбоо барих хаяг

МҮХАҮТанхимын шинэ байр  406 тоот
Махадма Гандийн гудамж, Хан Уул дүүрэг 1-р хороо , УБ хот
Хөтөлбөрийн зохион байгуулах баг
Утас:  55 25 35 33
Имэйл: info@organicmongol.mn
Web: www.organicmongol.mn

Петровис ХХК ийн төв байр 307 тоот
Ерөнхий сайд Амарын гудамж -7
Сүхбаатар дүүрэг , УБ хот
Хөтөлбөрийн зохион байгуулах баг
Утас:  32 36 56 ,  327051
Web: www.petrovis.mn

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.