|
СУРГАЛТЫН ТАЛААР НАРИЙВЧИЛСАН МЭДЭЭЛЭЛ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ : ХХААХАЯАМ, ОРГАНИК МОНГОЛ ХӨТӨЛБӨР, МЦТҮҮХОЛБОО ХУГАЦАА: УБ ХОТОД : 2012 оны 3-р сарын 28-ны өдөр –Петровис ХХК-ийн төв байрны хурлын төв танхимд ОРОН НУТАГТ : Тухайн орон нутгийн захиргаа болон соёлын төвийн хурлын танхимд зохион байгуулалтын онцлог байдлаас хамаарч өдөр болон цагийг зохицуулна.
 ЦАГ: Бүх бүсүүдэд - 9:00 - 17:10 цагт хийнэ. Өдрүүдийг урьдчилсан байдлаар төлөвлөв.
ЗОРИЛГО: ДЭЛХИЙ НИЙТ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ЭДЭЛБЭР ГАЗРУУДЫГ ОРГАНИК ТАРИАЛАН ЭРХЛЭХЭД АШИГЛАЖ, ТОГТВОРТОЙ ОРГАНИК ГАЗАР ТАРИАЛАНГ ТУУШТАЙ ЭРХЭЛБЭЛ ДЭЛХИЙН ДУЛААРАЛ 40% БУУРНА. / НҮБ-ИЙН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ИЛТГЭЛЭЭС / Монгол оронд аль хэдийн тулгараад байгаа хүний буруутай үйл ажиллагаа болон байгаль цаг уурын өөрчлөлтөөс үүдэн эрчимтэй явагдаж буй цөлжилт болон экологийн доройтлоос урьдчилан сэргийлэх, сөрөг дагаварын үр нөлөөг нь бууруулахад чухлаар нөлөөлөх ТОГТВОРТОЙ ОРГАНИК ГАЗАР ТАРИАЛАН –ийн тэр дундаа органик жимс жимсгэнэ үйлдвэрлэхэд шаардагдах мэдлэг мэдээллийг нэг дор цогцоор богино хугацаанд сонирхолтой хэлбэрээр олгоход оршино. СУРГАЛТЫН АГУУЛГАД БАГТАХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ: - Дэлхий нийтийн органик үйлдвэрлэл хэрэглээний чиг хандлага, органик тариалангийн ач холбогдол зах зээлийн тухай - Агроэкологийн зарчмууд - Органик тариалан эрхлэх үндэс суурь онолын мэдлэг мэдээлэл - Органик жимс жимсгэнийн агротехникийн арга ажиллагаа, хосломол тариалан, органик ургамал хамгааллын арга ажиллагаа - Органик бүтээгдэхүүний маркетинг, брэндинг зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт семинар явагдана. СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ИРГЭД : - Органик газар тариалан эрхлэгч нар тэр дундаа тухайн бүс нутагтаа тогтвортой үйлдвэрлэл эрхлэхээр зорьж буй органик жимс жимсгэнэ тариалагчид - Жимсний аж ахуй эрхлэгч иргэн, бүлэг нөхөрлөл, хоршооны төлөөлөл - МЧТҮҮХолбооны гишүүд, жимс жимсгэний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид - Жимс жимсгэнэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ЖДҮ эрхлэгчид , хувийн хэвшлийнхэн - “ОРГАНИК МОНГОЛ” бичил зээлийн ногоон хөтөлбөрт хамрагдаж тогтвортой аж ахуй эрхэлж буй иргэд ЭНЭХҮҮ СУРГАЛТАНД ХАМРАГДСАН ИРГЭДЭД БИЙ БОЛОХ АШИГ ТУС: - Байгаль орчинд ээлтэй органик, ногоон бизнесын ач холбогдол, ашиг тусыг ойлгон ухаарч, өнөөгийн эрхэлж буй бизнесээ байгаль орчинд ээлтэй ногоон зарчмуудад үндэслэн хэрэгжүүлж, цаашид ашиг орлогоо нэмэгдүүлэх, амжилт олох - Ногоон бизнес эрхлэгчийнхээ хувиар нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэн, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж, бүс нутгийн ОРГАНИК брэнд бүтээгдэхүүн бий болгоход шаардлагатай мэдээллийг нэг дор авч, эрсдэлгүй, бүх нийтийн эрх ашгийг хүндэтгэсэн ногоон бизнесийг жинхэнэ утгаар нь эрхлэх мэдлэгийн хүрээгээ тэлэх , хамтын ажиллагаагаа өргөжүүлэх СУРГАЛТ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН : - МЧТҮҮХОЛБОО: ТЭРГҮҮН Д. НАСАНЖАРГАЛ , ЗӨВЛӨХ БАГШ ДОКТОР Ө.ЖҮҮПЭРЭЛМАА-ДОКТОР, ДАРХАН УГТСЭШХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН, Б.БАЛГАН-ДОКТОР, ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ, ПОЛИВИТ ХХК- НЫ ЕРӨНХИЙ АГРОНОМИЧ - ОРГАНИК МОНГОЛ ХӨТӨЛБӨРИЙН БАГ: ЕРӨНХИЙ ЗОХИЦУУЛАГЧ Д.ОНОН, ЗӨВЛӨХ БАГШ – ДОКТОР Д.ИЧИНХОРЛОО ХААИС –АГРОБИОЛОГИЙН СУРГУУЛИЙН БАГШ, ЭКО ОКЕ ТББ ТЭРГҮҮН - УРАН БҮТЭЭЛИЙН БАГ : NTV ТВ-ЫН СЭТГҮҮЛЧ РЕДАКТОР- Б.УУГАНБАЯР, ЗУРАГЛААЧ - Ж.ТҮМЭНЖАРГАЛ СУРГАЛТЫН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖЛУУД: - Зохион байгуулагч талуудын танилцуулга, сургалтын агуулгын талаар мэдээ мэдээлэл - Видео хичээл, богино хэмжээний кино, сэдвийн агуулгын хүрээнд үзүүлэх нэвтрүүлгүүд - Прецентаци, илтгэл - ТВ бичлэг, нэвтрүүлэг бэлдэлт , яриа сурвалжлага авах - Харилцан яриа, санал туршлага солилцох, асуулт хариулт - Цайны завсарлага, үдийн хоол СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАГ 2012 оны 3 –р сарын 5

|