НҮБ ИЙН ДЭЛХИЙН ДУЛААРЛЫН УЧИР ШАЛТГААНЫ ТАЛААР ХИЙСЭН ТАЙЛАНГЫН ДҮГНЭЛТҮҮДЭЭС ДУРЬДВАЛ PDF Хэвлэх И-мэйл

НҮБ ИЙН ДЭЛХИЙН ДУЛААРЛЫН УЧИР ШАЛТГААНЫ ТАЛААР ХИЙСЭН ТАЙЛАНГЫН ДҮГНЭЛТҮҮДЭЭС ДУРЬДВАЛ:
ХҮЛЭМЖИЙН ХИЙН ХЭТ ЯЛГАРАЛ ДЭЛХИЙН ДУЛААРЛЫН ГОЛ ШАЛТГААН ЮМ.
ХҮЛЭМЖИЙН ХИЙН ТӨРЛҮҮД ТЭДГЭЭРИЙГ ЯЛГАРУУЛДАГ ГОЛ ШАЛТГААНУУД :


МЕТАНЫ ХИЙ :
•    Хүлэмжийн хийн ялгаралын  51%,

дэлхийн дулаарлын 80% ийн шалтгаан нь дэлхий нийтэд үйл олноор үржүүлж буй ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙГААс үүдэлтэй.

 

 

•    Дэлхий нийтэд хүн амын тооноос илүү мал аж ахуйн амьтад буюу 10 тэрбум амьтад бидэнтэй зэрэгцэн амьдарч байна. Эдгээрийн ялгаруулж буй метаны хий, бохирдлын хэмжээ дэлхийн нийт бохирдлын дийлэнх хувийг эзлэж байна. Метаны хийг хүний хүчин зүйлийн нөлөөлллөөр үүсгэж байгаа гол салбар нь хөдөө аж ахуйн салбар дундаас мал аж ахуй юм.
•    Сүүний болон гахайн фермын хаягдлаас үүссэн метаны хийн ялгарал нь сүүлийх хэдэн жилийн дотор 65%-иар өссөн байна.  

НҮҮРСТӨРӨГЧИЙН ХИЙ :
•    Нефтын гаралтай бүтээгдэхүүн, нүүрсний хэрэглээнээс үүссэн нүүрстөрөгчийн хийн  ялгарч байгаа хэмжээ нь мал аж ахуйгаас үүссэн метаны хийн ялгаралаас бага хувиар цаг уурын дулааралд нөлөөлж байгаа ба мал аж ахуйгаас ялгардаг метаны хий нь  нүүрсхүчлийн хийтэй харьцуулахад сүүлийн 20 жилд 100 дахин их хэмжээтэй нөлөөлж , агаар мандалд задарч шингэхгүй мянга мянган жилээр  үлдэж байна.
•    Озоны давхаргын хамгийн доод түвшин  трофосперт үзүүлэх нөлөө: GROUND-LEVEL (TROPOSPHERIC) OZONE  Метан болон нүүрсхүчлийн хийн дараа ордог 3 дагч хортой хүлэмжийн хий юм.  Автомашины ялгаруулах хортой хийн хэмжээнээс давсан хийн хэмжээ нь озоны давхарт хүрч нөлөөлж байна.

ХАР НҮҮРСТӨРӨГЧ:
•    Нүүрстөрөгчийн хийн хэмжээнээс 4470 дахин их сөрөг нөлөөтэй хий бол малын тэжээл тарих зориулалтаар тариалангийн талбай бэлдэх бий болгох зорилгоор дэлхийн гол уушиг болсон дулаан бүсийн ой модыг их хэмжээгээр шатаах үед үүсэж байгаа энэхүү хорт  хий ба  Арктикийн  мөсөн давхарга их хэмжээгээр хайлж температур нэмэгдэж байгаагын  50% ийн шалтгаан болж байна. Гэвч энэ нь атмосферт хэдэн өдрөөс долоо хоног хүртэлх хугацаанд байж байгаад задран алга болдог тул энэ төрлийн хийг багаснаар дэлхийн дулааралд үзэгдэхүйц нөлөөлөл үзүүлнэ гэж үзэж байна.
•    Дэлхийн агаар мандал дахь хорт хий бохирдлыг шүүдэг ой мод ногоон ургамлыг буюу ширэнгэн ойг тариалангийн газар гаргах зорилгоор их хэмжээгээр устгах болсноор дэлхийн агаар мандал дахь бохирдлыг улам нэмэгдүүлж, нүүрсхүчлийн хийг нэмэгдүүлж байна.

NITROUS OXIDE
•    Нүүрстөрөгчийн хэмжээтэй харьцуулахад 300 дахин их  сөрөг нөлөөтэй уг хүлэмжийн хий нь мал аж ахуйн үйлдвэрлэлээс гарч байна.
•    Мал аж ахуйгаас үүдсэн метаны хийн ялгарал нийт хүлэмжийн хийн ялгаралын 51% ийг эзлэж байна. 
•    Сүүлийн 20 жилийн туршид  агаар мандал дахь МЕТАНЫ ХИЙН ЯЛГАРАЛ СО2 ООС  72 ДАХИН ИХ ХЭМЖЭЭТЭЙ өссөн байна.

ЭКОЛОГИЙН ДОРОЙТОЛ
•    Дэлхийн хэмжээнд махны зориулалтаар 1  тэрбум үхрийг тэжээж байгаа ба тэдний ялгаруулж байгаа метаны хийн хэмжээ нь ДЭЛХИЙД ЯЛГАРЧ БУЙ НИЙТ ХҮЛЭМЖИЙН 50% ИЙГ ҮҮСГЭЖ  БАЙНА.  МӨН ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ЯЛГАРЧ БУЙ 67% NITROUS OXIDE ИЙГ ялгаруулж байна.
•    Дэлхийн дулаарлаас хамаарч сүүлийн 12 ЖИЛД  ӨМНӨД АМЕРИКИЙН 140,000 ГА ГАЗАР БУЮУ 11 САЯ ХҮНИЙГ ТЭЖЭЭХҮЙЦ УРГАМАЛ ТАРИАЛДАГ ТАЛБАЙ ХУУРАЙШИЖ  ашиглах боломжгүй болсон байна. 
•    Дэлхийн томоохон цаст уулууд иймэрхүү янзаар дулаарал явагдвал удахгүй бүгд хайлж дуусан, богино хугацаанд их хэмжээний үер болж,  сая сая хүмүүс үерт  автан, дараа нь ундны усны үүсвэргүй болж тухайн газар нутаг бүрэн цөлжилтөнд өртөхөд ойрхон байна. Эдгээр орнуудад Өмнөд Ази, тэр дундаа Энэтхэг, Түвд, Пакистан орнууд зэрэг орнууд, Өмнөд Америкийн олон орнууд орж байна.
•    2012 ОНЫ ЗУН ГЭХЭД, ХОЙД МӨСӨН ДАЛАЙН МӨС, ГЕМАЛАЙН НУРУУНЫ МӨСӨН УУЛС, АНДЫН НУРУУНЫ МӨСӨН УУЛСЫН 90% БУЮУ ТҮҮНЭЭС ИХ ХУВЬ НЬ ХАЙЛЖ ДУУСНА гэсэн  аймшигт судалгааг экологич эрдэмтэд гаргаад байна. Андын нурууны мөс хайлбал 30 сая хүн, Гемалайн уулсын мөс хайлбал Энэтхэг, Төвдийн хэдэн зуун сая хүн ундны усны эх үүсвэргүй болж Ганга мөрөн ширгэснээр өлсгөлөн, усны хомсдолд нэрвэгдэх ба хойд туйлын мөс бүрэн  хайлбал дэлхий нийтэд үүнээс улбаалсан  төсөөлөшгүй их гамшиг тохиолдох болно.  
•    Зөвхөн өмнөд америкт л гэхэд сүүлийн 30 ЖИЛД 500,000 ХҮНИЙГ ХОХИРООСОН  ҮЕРИЙН ТОО 60%-ИАР, ХӨРСНИЙ ГУЛСАЛТЫН ТОХИОЛДОЛ 400 ДАХИН НЭМЭГДСЭН БА  2020 ОН ГЭХЭД 77  САЯ ХҮН УСНЫ ХОМСДОЛ, ӨЛСГӨЛӨНД НЭРВЭГДЭНЭ гэж тооцоолжээ.

•    Мал  аж ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа махан бүтээгдэхүүн хэт үйлдвэрлэл нь дэлхий нийтийн ширэнгэн ой, байгалийн үзэсгэлэнт газруудыг устгасаар байна. Махнаас татгалзсанаар ЭКОЛОГИЙН ДОРОЙТЛЫГ 60% БУУРУУЛЖ ЧАДАХЫГ  НОТОЛСОН СУДАЛГААГ НЕДАРЛАНДЫН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ СУДАЛГААНЫ АГЕНТЛАГ 2010 ОНД ХИЙСЭН БАЙНА.
•    НҮБ ИЙН СУДАЛГААНЫ ТАЙЛАНД ДУРЬДСАНААР МОНГОЛ НУТГИЙН ГАЗАР НУТГИЙН  82% НЬ  МАЛ АХУЙН БЭЛЧЭЭРИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАГДАЖ БАЙГАА БА ЭНЭ НЬ ТӨВ АЗИЙН ХУВЬД ХАМГИЙН ТОМД ТОООЦОГДОХ ЭКОЛОГИЙН ДОРОЙТЛЫГ ҮҮСГЭЖ ИРЭХ ХЭДХЭН АРВАН ЖИЛД Л НИЙТ ГАЗАР НУТГИЙНХ НЬ 80% НЬ БҮРЭН ЦӨЛЖИЛТӨНД ӨРТӨЖ УСНЫ ХОМСДЛЫН ШАЛТГААН БОЛНО ГЭЖЭЭ.
•    Мал аж ахуйгаас үүдсэн  ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРАЛ ЖИЛД 7,000 ТЭРБУМ ТОнн болсон үүнийг агаар мандал маань шингээх задлах цэвэрлэхэд хүчин мөхөсдөж байна

ЦӨЛЖИЛТ


•    НҮБ ийн 2006 оны тайланд цөлжилтийн №1 шалтгаан нь мал ахуйн хэт өсөлт юм гэжээ.
•    1990 оноос хойш дэлхийн уушиг гэж нэрлэгддэг арвин баялаг, экологийн төрөл зүйлээр олон Амазоны ойн 90% ийг мал аж ахуйд хэрэглэх тэжээл тарьж ургуулах  зорилгоор устгажээ.
•    Австрали улсын ойн нөөцийн 91%  нь сүүлийн 20 жилийн дотор мал аж ахуйд хэрэглэх тэжээл тарьж ургуулах  зорилгын золиос болсон байна.
•    Монгол улсын нийт ойн сангийн 50% НЬ СҮҮЛИЙН 20 ЖИЛИЙН дотор хүний орлуулах боломжтой хэрэглээний золиос, уул уурхайн золиос болсон байна.
•    Дэлхийн газар нутгийн хэмжээнд нүүрлээд байгаа ХӨРСНИЙ ЭЛЭГДЛИЙН  50% НЬ мал ахуйгаас үүдэлтэй.
•     ЖИЛД 75  ТЭРБУМ ТОНН ХӨРС ХӨДӨӨ АЖ АХУЙН БУРУУ МЕНЕЖМЕНТ, ЦАГ УУРЫН ДУЛААРАЛ, МАЛ АХУЙН ХЭТ ӨСӨЛТӨӨС ШАЛТГААЛЖ ҮРЖИЛ ШИМГҮЙ БОЛЖ БАЙНА. ЗӨВХӨН АНУ ЫН ХУВЬД Л ГЭХЭД  БЭЛЧЭЭРИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАЖ БАЙГАА ГАЗРЫН ХӨРСНИЙ 54% ИЙНХ  НЬ БУЮУ  1 ГА ТУТАМД 100 ТОНН ХӨРС ЭЛЭГДЭЖ, УСТАЖ  БАЙНА. 
•     2010 он гэхэд Ирак, Чад, Хятад, Австри, Монгол улсуудын хувьд экологийн нөхцөл байдлыг мал аж ахуйн өсөлт нь улам бүр хүндрүүлж байна.
ДАЛАЙ ТЭНГИСИЙН БҮСИЙН СҮЙРЭЛ буюу  ҮХМЭЛ ТЭНГИС

•    Далайн ямарч амьд организм амьдрах  боломжгүй үхмэл бүсийг үүсгэж байгаа гол хүчин зүйл нь далайн усны хүчилтөрөгчийн хэмжээг бууруулж, хүчиллэг орчин бүрдүүлдэг toxic algal бөгөөд энэ нь мал аж ахуйн үйлдвэрлэлээс гардаг хог хаягдлаас үүсч байна.
•    НҮБ ийн 2003 оны тайланд тусгагдсанаар хэт их загасчлалаас болж нийт том загасны 90% нь хэдийн алга болсoн гэж мэдэгдсэн ба энэ тоо жил ирэх бүр өсч байна. Удахгүй далай тэнгис маань загасгүй болж экологийн төрөл зүйлүүдийн сөнөл мөхөл улам бүр нэмэгдэж байна.
•    Мөн 2009 оны тайланд тусгагдсанаар загасны фермерын үйл ажиллагаанд зориулан бэлтгэдэг хоолыг бэлдэхийн тулд байгаль дээр байгаа зэрлэг загасыг олноор олборлож энэ нь зэрлэг загасны төрөл зүйл устаж  үгүй болоход нөлөөлж байна. ЖИШЭЭ ТАТАХАД 0.3 КГ ҮРЖҮҮЛГИЙН ЗАГАСАН БҮТЭЭГДЭХҮҮН БЭЛДЭХИЙН ТУЛД 1.5 КГ БАЙГАЛИЙН ЗАГАСЫГ АГНАЖ УСТГАЖ БАЙГАА НЬ ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРТ МАШ ИХЭЭР НӨЛӨӨЛЖ БАЙНА.
•    Дэлхийн хэмжээнд агнаж байгаа бүх загасны 1/3 ийг гахай болон тахиан фермд тэжээл бэлтгэж зорилгоор ашиглаж байна.

БОХИРДОЛ

•    Дэлхий дээр олон үйлдвэрлэлийн салбар байдгын дотроос  усыг хамгийн ихээр бохирдуулагч  салбар нь мал ахуйн салбар байна. Амьдны бохирдол хаягдал, химийн бордоо, пестицид, инсектицид, антибиотек зэрэг олон төрлийн химийн хог хаягдал нь  усыг ихээр бохирдуулж байна.
•    МАЛ АЖ АХУЙГАА ЯЛГАРЧ БУЙ АММОНЫ ХҮЧИЛИЙН 64% НЬ ХҮЧИЛЛЭГ БОРОО ОРОХ ГОЛ ШАЛТГААН БОЛДОГ БАЙНА.
•    АНУ ийн нийт хүн амын  байгалийг бохирдуулж  буй ахуйн бохирдлыг  хэмжээнээс 130 дахин давсан хэмжээгээр үхэр, гахай, шувууны аж ахуй н бохирдол нь зөвхөн 1 жилд 1.4 тэрбум тонн болсон гэсэн статистик байна.
•    АНУ ын эрэг дагуу далайн үхсэн бүсийг үүсгэж байгаа бохирдол нь газрын гүний ус төдийгүй агаарын хэмийг нэмэгдүүлэхэд  давхар нөлөөлж байна.

НӨӨЦИЙН ХЭТЭРСЭН  АШИГЛАЛТ
450  гр 28 гр
•    Шатахуун.  168 гр үхрийн махыг бэлдэхийн тулд 3 төрлийн ургамал, будаа оролцсон 1 кг түүнээс дээш арвин хоолыг бэлдэх  хэмжээтэй тэнцэх буюу бий болгох үйлдвэрлэлд нь зарцуулагдаж буй шатахууны зардал  16 дахин их байдаг байна.  (НЬЮ ТАЙМС  СЭТГҮҮЛ )
•    1 кг үхрийн мах бэлтгэхэд шаардагдах шатахуун эрчим хүчээр 250 км замыг саадгүй туулж, 100 ваттын гэрлийн чийдэнг 20 өдөр өдөр шөнөгүй асаах боломжтой байна.
•    Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл : Маханд суурьласан хэрэглээ нь ургамал дээр суурьласан хэрэглээтэй харьцуулахад 4,758 км замыг туулахтай тэнцэх хэмжээний бохирдол байгальд ялгаруулах  буюу ургамал дээр суурьласан ногоон хүнснээс 17 дахин, жимсэн дээр суурьласан хэрэглээнээс 94 дахин их  хэмжээтэй бохирдлыгялгаруулдаг.  (Германы Экологи Эдийн Засгийн Их Сургуулийн судалгааны)
•    Газрын ашиглалт : Нэг мах иддэг хүний хэрэгцээг хангахын тулд 2 га газар ашиглагддаг бол энэ хэмжээний газрын шимээр 80 ургамлан хүнстэнгийн хэрэгцээг хангаж чаддаг байна.
•    Хоол хүнс :  МАЛ АЖ АХУЙН ТЭЖЭЭЛД АШИГЛАГДАЖ БАЙГАА ҮР ТАРИАГААР ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ӨЛСГӨЛӨНД АВТСАН ХҮҮХДҮҮДИЙН 80% ИЙГ ХАНГАЖ ЧАДНА. ХҮН АМЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХУЙЦ ҮР ТАРИАНЫ  2/3 ООР МАЛЫН ТЭЖЭЭЛД ХЭРЭГЛЭЖ БАЙНА.
•    1 КГ МАХ БЭЛТГЭХИЙН ТУЛД 7 КГ ҮР ТАРИА ХЭРЭГЛЭЖ БАЙНА.
•    Дэлхий дээрх нийт үр тарианы 40%  нь мал аж ахуйд тэжээл болгон ашиглагдаж , ургамлын уургийн 85% амьтныг тэжээхэд ашиглаж байна.

УСНЫ ХОМСДОЛ

  • Маханд суурласан хэрэглээтэй хүний өдрийн туршид 15,000 усыг хэрэглэсэнтэй тэнцүү хэмжээний усыг зарцуулдаг бол ургамал дээр суурьласан хүнстэн 15 дахин бага хэрэглэж байна.
  • 4 ш гамбург бэлдэхэд шаардагддаг усаар 1 хүн 6 сарын турш тасралтгүй өдөр бүр усанд чөлөөтэй  орох боломжтой байдаг байна. Иймд эрчимжсэн мал  аж ахуйн  үйлдвэрлэл нь усыг асар  ихээр зүй зохисгүй ашиглаж усны нөөцийн хомсдлыг бий болгох, гадаргын болон гүний усыг бохирдуулах  гол хүчин зүйл болж байна.
  • ДЭЛХИЙ НИЙТЭД ХҮНИЙ ХЭРЭГЦЭЭНД АШИГЛАГДАЖ БУЙ УСНЫ 70% НЬ ХӨДӨӨ АЖ АХУЙД АШИГЛАГДАЖ БАЙГАА БА 1 КГ МАХ ҮЙЛДВЭРЛЭХИЙН ТУЛД 200,000 УС ЗАРЦУУЛЖ БАЙХАД 1 КГ ШАР БУУРЦАГ ҮР ТАРИАНЫ  ҮЙЛДВЭРЛЭЛД 900 Л УС, ЭРДЭНЭШИШИЙН ҮЙЛДВЭРЛЭЛД 650 Л УС  ЗАРЦУУЛДАГ БАЙНА.

•     1.5$  оор зарагддаг нэг нэг гамбургер бэлдэх зардлыг бодитоор тооцох юм бол  $12оос илүү өртөгтэй гарна гэж судлаачид тооцосон байна. Учир нь дэлхий нийтийн ард түмний голлогч хэрэглээ түргэн хоолны зах зээлийн голлогч энэхүү бүтээгдэхүүний түүхий эд болох махны  үйлдвэрлэхэд зарцуулдаг зардлыг зөвхөн өөрийн өртгийн илэрхийллээр тооцохоос дэлхий нийтийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тооцохгүй байгаа нь буруу юм. Гамбургерын махыг үйлдвэрлэхийн тулд хэчнээн га талбай дулаан орны  ой саваннаг тэжээл тарих зориулалтаар шатааж байгаа, өсгөвөрлөгч бордоо болон антибиотек гормон зэрэг үхэрт зориулан өгдөг химийн элементүүдийн зардал үүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн зардлыг тооцохгүй байгаа юм. 1 ГАМБУРГЕР ҮЙЛДВЭРЛЭХЭД  ШААРДАГДАХ ТЭЖЭЭЛ ТАРИХЫН ТУЛД 55 М.КВ ОЙГ УСТГАЖ, 30 ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН УРГАМАЛ, 100 ТӨРЛИЙН ШАВЬЖИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛИЙГ УСТГАЖ, 75 КГ НҮҮРСХҮЧЛТИЙН ХИЙГ ЯЛГАРУУЛАХ БУЮУ 5 ӨДӨР ТАСРАЛТГҮЙ МАШИНААР ДАВХИХТАЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ БОХИРДЛЫГ АГААРТ ЯЛГАРУУЛЖ БАЙНА.
•    Үхрийн маханд агуулагддаг үхлийн өвчин үүсгэгч коли бактер нь АНУ-ын хэмжээнд үйлдвэрлэгдэж байгаа нийт гамбургерын 89% д агуулагдаж байна.
•    Өлсгөлөнг бий болгох үр нөлөөг илэрхийлбэл : 1 ГАМБУРГЕРИЙГ БЭЛДЭХ МАХЫГ ҮЙЛДВЭРЛЭХИЙН ТУЛД 4 ПАУНД ТЭЖЭЭЛ ШААРДАГДДАГ БА ЭНЭ ӨӨЦӨӨР 3 Ш ТАЛХ, 8 ТАВАГ УРГАМЛАН ХООЛООР НЭЛЭЭД ОЛОН ХҮНИЙГ ТЭЖЭЭХ БОЛОМЖТОЙ ЮМ.
•    Мөн малын ферм, бэлчээр  байрлах байгаа газрын  4.5 кг  өнгөн хөрс жил бүр   бүрмөсөн элэгдэж  алга болж байна. Мал аж ахуйгаас ялгардаг метаны хийн хэмжээ нэгж мал тутамд хамгийн багадаа 126 гр , ихдээ 191 гр байгаа  ба  энэ нь  агаарын хэмийг дулааруулахад маш ихээр нөлөөлж байна. 
•    Маханд агуулагдах ханасан өөх нь зүрхний өвчин, хорт хавдар, ясны сийрэгжилт, үхрийн галзуу өвчин, шувууны ханиад, гахайн өвчин, зэрэг олон өвчний шалтгаан болж байна.



 
Share

Хэрэглэгчийн хэсэг

Санал асуулга

" Органик Монгол " төсөл хэрэгжсэнээр танд болон нийгэмд өр өгөөжөө өгч байна уу ?
 

Холбоо барих хаяг

МҮХАҮТанхимын шинэ байр  406 тоот
Махадма Гандийн гудамж, Хан Уул дүүрэг 1-р хороо , УБ хот
Хөтөлбөрийн зохион байгуулах баг
Утас:  55 25 35 33
Имэйл: info@organicmongol.mn
Web: www.organicmongol.mn

Петровис ХХК ийн төв байр 307 тоот
Ерөнхий сайд Амарын гудамж -7
Сүхбаатар дүүрэг , УБ хот
Хөтөлбөрийн зохион байгуулах баг
Утас:  32 36 56 ,  327051
Web: www.petrovis.mn

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.