Чацаргана тарих PDF Хэвлэх И-мэйл

ОРРАНИК МОНГОЛ ЧАЦАРГАНА - Hippophae rhamnoides
Ач холбогдол: Үр жимсэнд нь C, B1, B2, E, F, A, K, P, PP-ийн төрлийн амин дэмүүд, органик хүчлүүд, сахар полифенолүүд, эфирын тос болон бусад олон төрлийн бодис агуулагдана. Үр жимсний махлаг эд болон үрнээс нь чацарганы тос гарган авч эмчилгээнд хэрэглэнэ.
Биологийн онцлог: Таримал нь 3-4м хүртэл өндөр ургадаг өтгөн титэмтэй, холтос нь гөлгөр хар саарал өнгөтэй, навч нь дараалалсан байрлалтай. Боловсорч гүйцсэн жимс нь шар, улаан шар, улаан гэх мэт олон өнгөтэй, жимсний дотор бор саарал юмуу хар хүрэн хатуу хальстай зууван хэлбэрийн жижиг үртэй, 1000 үрийн жин нь 15-20гр байдаг. Чацаргана нь хөрсний үржил шим, чийгийг их шаарддаг.
Тарих агротехник
Талбай сонгох: Үржил шим сайтай, хар хүрэн, хүрэн, цайвар хүрэн зэрэг ямар ч төрлийн хөрс байж болно. Хөнгөн сэвсгэр хөрсөнд үндэсний систем нь илүү сайн зохицох бөгөөд хүнд шавранцар, хужир марзтай хөрсөнд муу ургадаг.
Талбайг бэлтгэх: Чацаргана тарих талбайг нэгээс хоёр жилийн өмнө бэлтгэнэ. Хавар аль болох гүн /25-40см/ хагалж зуны чийг тунадас, хог ургамлын ургалт зэргийг харгалзан хэд хэдэн удаа өнгөн боловсруулалт хийнэ. Талбайг боловсруулахын өмнө 1м2 талбайд 10-12кг шим бордоо хийнэ. Тарихын өмнө чацаргана тарих шан буюу нүхэндээ бууц 8-10кг, суперфосфат 40г, шивтрийн шүү 25г, хлорт кали 15г-аар бодож бордоно. Чацаргана тарих нүхийг 80см диаметртэй ухаж бэлтгэх ба нэг удаад 3-4 хувин усаар усална. Чацарганы суулгацын үндэсний хүзүүг хөрснөөс 10-15см дор суулгана. Усалгааныхаа дараа хөрсийг хуурай бууц, шороогоор 3-5см зузаан хучиж чийгийн ууршилтыг аль болохоор багасгана.
Суулгах материал: Суулгацанд стандартын шаардлага хангасан нэг, хоёр, гурван настай суулгацыг хэрэглэнэ. Тарих суулгацыг модлог мөчрөөр ургуулж бэлтгэсэн бол нэг настай 15см-ээс доошгүй өндөртэй байна. Суулгацыг тарихын өмнө үндсийг нь хатаахгүйгээр чийгтэй нойтон шороо буюу усанд байлгана.
Суулгацыг талбайд суулгах, тарих: Чацарганыг  тарихад нэг дор 2-3 сорт тариж болно. Ингэхдээ эр, эм ургамлын тоог тохируулах хэрэгтэй. Манай оронд хавар ургамлын нахиа хөөхийн өмнө 4-р сарын сүүлч, 5-р сарын эхний хагаст тарих нь хамгийн ашигтай хугацаа юм.
Арчилгаа: Энэ ургамалд хийгдэх үндсэн арчилгааны нэг нь сийрүүлэлт. Чацарганы үндэс хөрсний өнгө хэсэгт байрладаг учир сийрүүлэлтийг их гүн хийж болохгүй 10см хүртэл гүнд хийх нь тохиромжтой. 1м2 талбайд 15-20кг, дээд хэмжээ нь 40кг хүртэл хийж бордоно. Ийм учраас хавар нахиа задрахын өмнө 40г суперфосфат, 25г шивтрийн шүү, 15г калийн давсыг 1м2 талбайд орохоор бодож чийгтэй хөрсний 5-7см-ийн гүнд жигд үеэр хийнэ. Дараагийн нэмэлт бордоо болгож 1м2 талбайд 20г суперфосфат, 10г калийн давсаар бордоно.
Усалгаа: Чацарганы үндэсний систем нь хөрсний гүнд тархдаггүй учир чийгэнд дуртай, ялангуяа цэцэглэлт жимслэлт болон жимс өсөж томрох үедээ илүү эхийг шаарддаг онцлогтой. Чацарганыг ердийн жилд 7-8 удаа, хуурай гандуу жилд 10-12 удаа усална.
Ургац хураалт: Чацарганы жимс нь 8-р сарын 3-р арав хоногоос эхлэн боловсордог. Энэ үед С витамин хамгийн их байна. Жимсний хальс нимгэрч, амархан хагарах үед хураалтыг зогсоож жимсээ хөлдтөл нь хүлээнэ. 15 хэмээс дээш хүйтэнд хөлдөх бөгөөд энэ үед хураалтыг хийхдээ модон доороо дэвсгэр дэвсээд модныхоо иш мөчрүүдийг сэгсрэх, доргиох аргаар жимсийг нь унагааж авна.
Чацарганы хураалтын /намрын/ дараах арчилгаа:
9-р сарын сүүлч 10-р сарын эхээр намрын цэнэг усалгаа хийнэ. Усалгааны дараа талбайд хог ургамлын үлдэгдлийг цэвэрлэж хөрсийг сийрүүлж, сэвсгэр болгож орхино.
Өвчин, хортонтой тэмцэх арга технологи:
Чацарганы хивэн – Gelechia hippophaella: Чацарганы хивэн шаргалдуу саарал өнгөтэй, өмнөд далавч нь боровтор өнгөтэй ба далавчны захаар жижиг хар цэгүүдтэй, хойд далавч өнгөлөгдүү шаргал саарал өнгөтэй.Биеийн гадаргуу өнгөлөг саарал хайрсаар бүрхэгдсэн ба харин толгой нь  мөнгөлөг саарал, гонзгойдуу хэлбэрийн хайрсаар бүрхэгдсэн байдаг. Хивэнгийн хэвлий шаргал саарал өнгөтэй.Бөөрөнхийдүү хэлбэрийн цайвар шаргалдуу туяатай, 0.6-0.7 мм урт, 0.35-0.44 мм өргөн өндгийг 3-12 ширхэгээр буюу хэсэг хэсгээр нь төрүүлдэг. Хүрэнцэрийн бие ээрүүл хэлбэртэй ба хойд талруугаа арай нарийссан, цайвар шаргал өнгөтэй, хар хүрэн өнгийн толгойтой.Хүүхэлдэйн шатанд шилжихийн өмнөхөн ягаавтар ногоон өнгөтэй болдог.Хүүхэлдэй нь хөрсний өнгөтэй адилхан ба нимгэн хальсан бүрхүүлд орсон байдаг. Энэхүү бүрхүүлээс хүүхэлдэйг нь гаргаж үзэхэд хүрэндүү өнгөтэй, ээрүүл хэлбэртэй, 7 мм урт, 2-2.5 мм өргөн биетэй.Чацарганы хивэн найман сарын нэг хоёрдугаар арав хоногт эвцэлдэлтэнд орж  хоёрдугаар арав хоногийн сүүлчээс 9 сарын хоёрдугаар арав хоног хүртэл өндөглөнө. Өндөгний шатандаа өвөлжиж, өндөгнөөс тавдугаар сарын гурав дахь арав хоногоос нэгдүгээр шатны хүрэнцэр эхлэн гарч зургаан сарын гуравдугаар хоногоос  найман сарын эх хүртэл хүүхэлдэйн шат үргэлжилнэ.Чацарганы хивэнгийн хөнөөл нь чацарганы ургалтын бүх шатанд харилцан адилгүй хэмжээтэйгээр гэмтэл учруулдаг.
Тэмцэх арга:

  • Децис, Каратэ, сумицидин болон бусад пиретройд инсектицидийн аль нэгийг 0.3-0.5 л/га тунгааар чацарганы нахиа задрах эхэн үед хэрэглэнэ.

Чацарганы ялаа – Rhagoletis batava: Монгол оронд тархсан чацарганы ялаа 4-5 мм урт, хар өнгийн биетэй. Толгой нь шаргалдуу, далавч нь тунгалаг, эмэгчин ялааны хэвлийн төгсгөл шовх болсон, хуурамч хүүхэлдэйн шатандаа өвөлжинө. Хуурамч хүүхэлдэй чацарганы бутны ёроол хэсгийн хөрсөн дээр унасан хагдарсан навч, мөчрийн доор  орж өвөлжинө.Ялааны нэгдүгээр удам чацарганы жимсийг 60-80 хувиар хөнөөж ихээхэн уршиг үзүүлэдэг.Эмэгчин ялаа 200 гаруй өндөг төрүүлнэ.Авгалдай нь хорхой хэлбэрийн, цагаан өнгөтэй, хөлгүй, 0.7 мм урт биетэй ба чацарганы жимсний зөөлөн эдийг идэж устгадаг.Иймээс долоон сарын эхээр ялаатай тэмцэх арга ажиллагааг төлөвлөж явуулна.Чацарганы ялааны хөнөөл, тархалтын голомт үүсгэсэн газар нутагтаа ургацыг 70%-иас дээш хувиар идэж гэмтээсэн байдаг.


Тэмцэх арга:

  • Чацарганы модны ёроолын хагдарсан навчийг цэвэрлэж, хөрсийг       сийрүүлэх, намрын цэнэг усалгааг арван сард 1-2 удаа хийнэ.
  • Децис, Каратэ зэрэг пиретройд нэгдлийн инсектицидийг 0.4-0.5л/га тунгаар 2-3 удаа хэрэглэж болно.

 

 
Share

Хэрэглэгчийн хэсэг

Санал асуулга

" Органик Монгол " төсөл хэрэгжсэнээр танд болон нийгэмд өр өгөөжөө өгч байна уу ?
 

Холбоо барих хаяг

МҮХАҮТанхимын шинэ байр  406 тоот
Махадма Гандийн гудамж, Хан Уул дүүрэг 1-р хороо , УБ хот
Хөтөлбөрийн зохион байгуулах баг
Утас:  55 25 35 33
Имэйл: info@organicmongol.mn
Web: www.organicmongol.mn

Петровис ХХК ийн төв байр 307 тоот
Ерөнхий сайд Амарын гудамж -7
Сүхбаатар дүүрэг , УБ хот
Хөтөлбөрийн зохион байгуулах баг
Утас:  32 36 56 ,  327051
Web: www.petrovis.mn

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.